Нүүр хуудас Соёл урлаг Эмэгтэйчүүд хүчирхийлэлгүй ертөнцийг уран бүтээлээрээ илэрхийлжээ

Эмэгтэйчүүд хүчирхийлэлгүй ертөнцийг уран бүтээлээрээ илэрхийлжээ

269
0

Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш арваннэгүгээр сарын 25-ныг Хүчирхийллийн эсрэг тэмцэлийн өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тэмцлийн өдөр болгон зарласан юм.

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлах, наймаалах, хүний амь нас хохирох, гэмтэх, ялангуяа хүүхэд өртөх хандлага ихэсч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүчирхийллийн хар сүүдэрт дарагдсан эмэгтэйчүүд насан туршдаа айдаст автаж, бие сэтгэлийн гүн шархтай үлддэг.

Тиймээс эмэгтэйчүүд бид өөрсдөө уриалан дуудах хонх нь, чиглүүлэгч нь гэрэл нь байж нийгмээ эерэгээр өөрчилж чадна гэсэн зорилготойгоор Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран “Төөрдөг байшин” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн “ОРД” арт галлерейд боллоо.

“Төөрдөг байшин” үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчид хүчирхийлэлийн эсрэг Хүчирхийлэлгүй ертөнцийг өөрсдийн уран бүтээлээр илэрхийлсэн юм. .

Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс уран бүтээлчдийн зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулагдах ба олсон орлогыг эмзэг бүлгийн , хараа хяналтгүй , амьдралын нөхцөл байдал хүнд хэдий ч сурч боловсрох , хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй урлагийн авьяастай өсвөр насны хүүхдүүдэд хандив болгон өгөх юм.

“Төөрдөг байшин” үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн 59 мэргэжлийн уран бүтээлч, 10 хүүхдийн нийт 70 гаруй бүтээл дэлгэгдэн тавигдаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач З.Уянга , Монголын урчуудын эвлэлийн мэргэжлийн уран бүтээлчид оролцлоо.

Та бүхэн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөр саатан морилж эмэгтэй уран бүтээлчдийн гэгээлэг дотоод ертөнцөөр тухлан саатах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here