“Сайхны өмнө харц буруугүй”… Тиймээ, хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг шүү дээ.
Түүний гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй бол Модель С.Төгс. Гаднаас сурч мэдсэн зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр зорьж буй чадварлаг хийгээд мэргэжлийн модель.
Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцож илэн далангүй чөлөөт яриа өрнүүлсэн юм. Ингэхдээ тэрээр жаахан охин байхдаа өндөр болохгүй байх аргуудыг туршдаг байсан гэнэ. Ингэхдээ өсөлт зогсоодог хэмээн цуу хүртэл уудаг байсан тухайгаа хэлсэн юм. Гэсэн хэдий ч энэ аргууд нь тийм ч амжилттай болоогүй аж. Харин өдгөө загварын салбарт өндөр нуруулаг байдал нь түүний давуу тал болдог буй.