“Болор цом” наадмын отгон эзэн, яруу найрагч Б.Баттулга байртай болжээ.
Завхан аймгийн Их-Уул сумынх бөгөөд нутгийн зөвлөлөөс нь санаачилга гарган, орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн. Тэрхүү ажил ийн биелэлээ олжээ.
Тэрбээр орон нутагт дунд сургуулийн багшаар ажилладаг байсан бөгөөд өнгөрсөн жилээс хотод суурьших болсон юм. Гэвч орон сууцтай болох боломж нь бүрдэхгүй байсанд нутгийнхан нь ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа нь энэ.
Мөн саяхан зургаа дахь хүүхдээ өлгийдөн аваад байсан бол дээр мэдээ баяр дээр нь баяр нэмсэн үйл явдал болов.
Түүнийг байртай болгох аянд 40 сая төгрөг цугласан гэнэ. Мөн Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Нарантуяа, З.Санжмятав нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.