Нүүр хуудас Соёл урлаг “Эр бор харцага”-ыг эр хийморьтой хангинуулдаг Д.Жавхаасайханых БҮЛ НЭМЛЭЭ

“Эр бор харцага”-ыг эр хийморьтой хангинуулдаг Д.Жавхаасайханых БҮЛ НЭМЛЭЭ

764
0
jawhaasaihan_uuriintuya
“Эр бор харцага”-ыг эр хийморьтой хангинуулдаг Д.Жавхаасайханых БҮЛ НЭМЛЭЭ

Уртын дуу болоод язгуур урлагт өөрийн гэсэн орон зайг тодоор үлдээж яваа ах дүү хоёрын нэг нь хөгжмийн найруулагч, нөгөө нь уртын дууч.

“Эр бор харцага”-ыг эр хийморьтойхон хангинуулдаг Д.Жавхаасайханыг нийтийн дууны Юндэн хэмээн үе тэнгийнхэн нь цаашлуулдаг.

Үнэхээр ч нүд хөмсөг, нуруу туруу тэгш сайхан дуучин эрийн гэргий “Шуранхай”-н Үүрийнтуяа.

Гэр бүлээрээ уртын дуугаар уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид маань ардын, уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж “Аргагүй амраг” хэмээх хос цомог гаргаж байсан нь саяхан мэт.

Урлаг, амьдралын замд дөрөө харшуулан зүтгэж буй хос дуучид маань өнгөрсөн сард бүл нэмэн хүү, охиноо бяцхан дүүтэй болгожээ.

Уртын дуучин Б.Жавхаасайханы халуун ам бүл

Уртын дууч бүсгүй фэйсбүүк хуудсаар дамжуулан “Аав ээж, ах эгч, эмээ өвөө гээд олон хүнийг тэсэн ядан хүлээлгэн байж ирлээ, бяцхан гүнж минь” гэж баярласан сэтгэгдлээ хуваалцжээ. Шинэ хүнээ угтсан аз жаргалтай гэр бүлд амьдралын сайн сайхан бүхнийг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here