“Hamba film” студийн захирал, найруулагч Б.Ганболд гэгч энэ эрхмийг урлагийнхан Тука нэрээр нь андахгүй. “Орхидос” киногоороо нийгэмд бугшсан далд сэдвийг хөндөж чадсанаараа ихэд бахархах дуртай.
Жихүүдэс төрүүлэм үйл явдал, сэтгэл эмзэглүүлсэн дүр төрхийг харуулдаг хэмээн Д.Ганболдыг зарим хүмүүс “Дандаа айдас хүйдэс, аллага, хүчирхийлэлтэй кино хийж байх юм” гэж шүүмжилдэг нь нууц биш.
~“Hamba film”-ийн Д.Ганболд кино урлагт “ЧАНГА ЭР” юм~
Хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шударга нь дэндсэн эрхэм найруулагч угтаа бол “Гитлер” хочтой юм билээ. Ажлынхаа өрөөний хойморт зууны дарангуйлагчаар тодорсон Гитлерийн хэд хэдэн зургийг залж, хас тэмдэг бүхий этгээд малгайгаар гоёдог Д.Ганболд стильдээ тун ч үнэнч ажээ. Бөөрөнхий хар нүдний шил, нацист маягын малгай түүний мөнхийн хэв маяг.
Б.Ганболд нэгэн ярилцлагадаа
“Би хийнэ ч, нулимана ч. Яагаад гэвэл би энэ нийгэмд амьдарч, уран бүтээл хийж байгаа л бол өнөөгийн нийгмийн бузар булай, хар бараан булхайг илчлэхийн төлөө тэмцэж ажиллах болно.
Өөрөөр хэлбэл, би уран бүтээлч хүн. Тиймээс бухимдлаа гаргах гэж Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх ямар ч шаардлага байхгүй. Би зүгээр л уран бүтээлээрээ “хуцна”
хэмээн хүчтэй дугараад авч. Кино урлагтаа чанга эр юм даа.