Нүүр хуудас Соёл урлаг ”Опозит”-ийн Г.Энэрэл хүчингийн хэрэгт сэжиглэгдэв үү!

”Опозит”-ийн Г.Энэрэл хүчингийн хэрэгт сэжиглэгдэв үү!

901
0
opozit_enerel
Опозит" хамтлагийн Г.Энэрэл

Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг агуулсан уран бүтээлээр олонд танигдаж чадсан уран бүтээлч бол “Опозит” хамтлагийн Г.Энэрэл хэмээх залуу.

Тус хамтлагийн дууг өсвөр насныхан ихээр сонсдог бөгөөд түүнийг насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн, мөн хар тамхи хэрэглүүлсэн хэмээх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлжээ.

15 настай “Б” охиныг тэрээр удаа дараа хүчиндсэн гэх бөгөөд тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж буй гэнэ. Жил хагас гаруйн хугацаанд охинд хүч хэрэглэн удаа дараа хүчиндсэн гэх бөгөөд гэртээ хорьсон удаа ч байгаа гэнэ.

Охин ээжийн хамтаар түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн гэх бөгөөд Энэрэл эрүүгийн хуулийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын халдварт өвчин халдаах, хүүхдийг тэнүүчлэл мансууралд хүргэх, хар тамхи хэрэглэх гэсэн 5 зүйлээр зүйлчлэгдэх хүнд гэмт хэрэгт ийн холбогдоод буй гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here