“Миний нутаг”, “Тусгар тогтнол”, “Есөн эрдэнийн орон” зэрэг эх оронч үзлийг төвөлшүүлэх шүлгүүдийг цээжлүүлж, олон хүүхэд нэгэн зэрэг шүлгийн уншлага хийх хөтөлбөрийг бага ангийн багш нар сайшааж, энэ ажлыг сургалтдаа тусгах болсон. Шүлэг цээжлүүлэх нь ой тогтоолтыг сайжруулж, хэл зүгшрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг олон давуу талтай тул ийн заах арга зүйн нэг хэлбэр болгожээ.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн хошой тэргүүний “Оюуны ундраа” цогцолбор сургууль 20 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд тус сургуулийн 3333 сурагч нэгэн зэрэг “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан юм. Үндэсний дээл хувцсаараа гоёсон хүүхдүүд уг уншлага гурван сарын турш бэлдсэн байна.
Түүнчлэн эл арга хэмжээ нь “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүр уншдаг уламжлалын эхлэлийг тавьж буй аж. Цаашид уг уламжлалыг залгамжлсан уншсан хамт олонд дурсгах шилжин явах цомыг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Отгончимэгт гардуулсан юм.