Нүүр хуудас Соёл урлаг “Guys”-ийн Мийгааг битгий УУРЛУУЛ !

“Guys”-ийн Мийгааг битгий УУРЛУУЛ !

490
0
Guys_ duuchin_Miigaa
“Ану хатан” киноны хааны дүрийг амжилттай бүтээсэн жүжигчин Мягмар
~”Guys”-ийн Мийгааг битгий УУРЛУУЛ !~

“Ану хатан” киноны хааны дүрийг амжилттай бүтээсэн жүжигчин Мягмарыг Гайз хамтлагийн хамгийн баргил хоолойтой нь гэдгээр нь та сайн мэдэх байх.

Тэрээр цаг барих асуудалд ихээхэн бухимдалтай байгаа бололтой. Ингэхдээ:

Монголчууд минь монголынхоо цагаар амьдармаар бна аа! Өглөө эртлэн босоод ажлаа хөөцөлдөх гэхээр утсаа авдаг хүн алга, яг хаанахын аль газрын цагийн хуваариар амьдарцгаагаад мань мэт нь ингээд хүлээлгийн горимд кофе шоп нтрээр цаг нөхцөөдөг байна аа! Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина гэгчээр л юм болох юмаа.
Дэлгэр цагт эрт босоод эрт ажлуудаа амжуулж баймаар байна аа. Нэг л их унтсан амарсан хүмүүс…
Орой болохоор баар саваар л дүүрэн жаргасан баярласан, уусан идсэн хүмүүс, өглөөд эмнэлэгээр дүүрэн өвчин зовлонтой яахаа мэдэхээ байж харагдсан бүхнээсээ тусламж хүссэн хүмүүс…
Өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор харж хүн бүр дор бүртээ өөрт оногдсон ажлаа чанартай сайн хийхдээ анхаармаар санагдах юм. Харааж зүхээд байдаг урд хөршийнхөн чинь үүрийн таван жингээр эртлэн босч нөгөө иог, хийн дасгал нтрээ хийгээд жигтэйхэн л байдаг юм билээ ш д. Бусад улс оронд өглөө эртлэн боссон хүнд хөнгөлөлттэй үйлчилдэг үйлчилгээний газрууд хүртэл байх… Манайд л эсрэгээрээ үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрж, үер болтол шээдэг хүмүүс…
За тэгээд энэ хэлээд байгаа зүйлс өөрт чинь дутагдал болж харагдвал яг одоо босож өөрийгөө өөрчил залуу минь! Боломж, аз гэгч чамайг олж харах хүртэл чинь хүлээдэггүй юм шүү!
Алтан нар ээгээд Амьдрал өрнөөд Амжиргаатай бусад чинь аль хэдийн боломжоо ашиглаад амьдрал дунд хамт буцалж байна. Гэтэл…!!!

хэмээн нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here