Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар 2017 оны Азийн Оюутны 3х3 тэмцээний алтан медальт, 2017 оны Дэлхийн Оюутны лигийн алтан медаль, ФИБА 3х3 Их Дуулгын тэмцээнд оролцсон Монгол Улсын 3х3 Залуучуудын шигшээ багийг Төрийн Дээд шагнал “Хөдөлмөрийн Хүндэт” медалиар шагналаа.
Дэлхийн Оюутан залуусын магнайд, алтан медалийн тавцанд гишгэн түүх бүтээсэн залуусын шагналыг МҮСБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр гардуулан өглөө.
Монгол Улсынхаа нэр хүндийг тив, дэлхийд цуурайтуулсан тамирчид ийнхүү өнөөдөр Монгол төрдөө үнэлүүллээ.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
Ахлах дасгалжуулагч: Сүхбаатарын Тулга
Тоглогчид:
Ариунбаатарын Сүхбат /Сүхбаатар аймаг/
Онолбаатарын Энхбаатар /Булган аймаг/
Батдэлгэрийн Наранбаатар /Хөвсгөл аймаг/
Боргилын Батзолбоо /Багийн ахлагч, Сүхбаатар аймаг/
Цогтын Отгонжаргал /Ховд аймаг/