Саудын Арабын “Аль Хиляль”-д клубын довтлогч Бафетимби Гомис гоолын баяраа их өвөрмөцөөр тэмдэглэдэг зуршилтай. Саяхан тэгж тэмдэглэж яваад бөмбөг зөөдөг нэгэн хүүг айлгаж орхижээ.
Хүү гоолын баяраа хийж буй тоглогчийг харж сууснаа ихэд айн, бүр сүүлдээ зугтсан байна. Айлгасан хүүгээ аргадхын тулд тэрээр өмсгөлөө бэлэг болгон өгчээ.
Тэрээр өмнө Английн “Свонси” клубт тоглож байсан бөгөөд тэр үедээ ч этгээд сонин гоолын баяраараа олны анхаарлыг татдаг байсан юм.
А.Чингэстэй