~Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Алуурчин” уулын авиралтаа эхлүүлнэ~
Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа “К2” уулын авиралтаа эхлүүлэх гэж байна.
Түүнд өнөөдөр Биеийн тамир спортын газрын удирдлагууд төрийн далбаа гардуулах юм. Энэ үеэр Б.Гангаамаа “К2” уулын авиралтынхаа талаар товч мэдээлэл өгөх аж.
Дашрамд дуулгахад, уг ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийж байжээ.
Харин уулын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Түүнээс хойш энэхүү уул 23 жил оргилдоо дахин хүн гаргаагүй байна.
Түүнчлэн “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай болж байв.
Мөн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрбээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээжээ.