~Бүсгүй аз жаргалтайгаар ХӨӨГДӨВ~
Өөрийн шүтэн биширдэг тамирчинтайгаа уулзах нь юу юунаас илүү хамгийн сайхан мэдрэмж юм.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид талбайд орж ирээд хөөгдөх тохиолдол багагүй гардаг. Хойд хөршид /2018.07.15/-нйи өдөр өндөрлөсөн 21 дэх удаагийн ДАШТ-ийн үеэр нэгэн бүсгүй олны анхааралд өртөж чадлаа.
Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Хорватын тоглолт болж, ялагчаар францчууд тодорсон. Тэгвэл тоглолтын дундуур нэгэн бүсгүй талбайд гарч ирэн Килиан Мбаппетэй гар барин зорилгоо биелүүлж чадлаа.Хамгаалалтын бүсийг нэвтэлж талбайд гарч чадсан бүсгүй Францын дэмжигч байжээ.