Нүүр хуудас Спорт Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг боллоо

Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг боллоо

306
0
Eronhii-said-Hurelsuh-sport-odorlog
Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг боллоо
Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг боллоо

Д.Сүхбаатарын талбайд “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг болж байна. Уг өдөрлөгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болсон бөгөөд эрүүл мэндийн төрөлжсөн үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тус өдөрлөгийг нээж үг хэлэхдээ

Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг бий. Монгол хүн эрүүл байж улсаа цааш нь авч явах учиртай. Индонезид Азийн наадам болж манай тамирчид медалийн жагсаалтаараа дөрөвт бичигдэж байна.

Өнөөдрийн арга хэмжээ эдгээр тамирчдад бас зориулагдсан. Хичээлийн шинэ жилийн маргааш өдөр буюу есдүгээр сарын 2-нд зориуд энэ өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тамирчин хүн маш их тэвчээр хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Тиймээс хүрэлцэн ирсэн иргэд, тамирчид та бүхэнд талархаж байна. Залуучууддаа хандаж нэг үг хэлэхийг хүсэж байна. Тамхичин байхаа больж, тамирчин больё, спиртлэг биш, спортлог байя.

Илүүдэл жингээ хасаж, эрүүл байя. Гэр бүлээ тэжээх, хамгаалах, эх оронд нь аюул тулгарвал алтан амиа золиослон явах хүн бол эрчүүд. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг.

Эрчүүд бид эмэгтэйчүүдээ жаргаах ёстой шүү. Монголчууд эрэлхэг зоригтой, хүчирхэг байх ёстой. Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here