Нүүр хуудас Спорт Монголын Хөлбөмбөгийн“Холбооны цом”-д“Улаанбаатар сити” шалгарлаа.

Монголын Хөлбөмбөгийн“Холбооны цом”-д“Улаанбаатар сити” шалгарлаа.

301
0

6 сарын 21-нд Монголын Хөлбөмбөгийн Хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Холбооны цом”-д найман удаа түрүүлсэн “Хангарьд” клуб  “Улаанбаатар сити”-тэй тоглолоо. Хоёр баг өнгөрсөн жил “Холбооны цом”-ын шөвгийн дөрөвт учраа таарахад “Хангарьд” 2:1-ээр “Улаанбаатар сити”-г хожиж, улмаар шигшээ тоглолтод “Дэрэн”-г буулган авснаар түрүүлж байсан юм. Тэгвэл өнөөдрийн тоглолтыг “Улаанбаатар сити” “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн мэргэн бууч Ц.Түмэнжаргалын найм дахь минутад оруулсан гоолоор тэргүүлж эхлүүлсэн. Эхний хагаст өөр гоол оролгүй “Улаанбаатар сити” давамгайлсан бол хоёрдугаар үеийн 54’ минутад, үндэсний лигийн өнгөрсөн тойрогт гоол оруулаад амжсан  Япон тоглогч  Акира Хигашияама тоог 2:0 болгон холдуулав. Түүний дараа Ц.Түмэнжаргал 68 дахь минутад өөрийн хоёр, багийнхаа гурав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж чадсан.

Хоёр багийн тоглолт сүүлийн хагаст тун ширүүн өрнөж нийт 14 шар, дөрвөн улаан хуудас өргөгдсөн. Түүний дотроос “Улаанбаатар сити”-ийн Итали хаалгач Боэрчио Маура талбайг чөлөөлөхөд түүний оронд зүүн жигүүрийн хагас хамгаалагч М.Батхишиг хаалга манасан нь энэ тоглолтын бас нэгэн онцлох зүйл байв. Хэдийгээр 90 дэх минутад 2016 оны шилдэг тоглогч О.Мижиддорж тоог 3:1 болгосон ч тоглолт уг үр дүнгээр өндөрлөж “Улаанбаатар сити” хожлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here