Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон.
“CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагдсан лигийн эрх олгох анхны тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, 64 баг өрсөлджээ. Үүнээс шигшээд “Blesse”, “29/90”, “Gogo”, “Mazaalai”, баг шалгарч Монголын үндэсний лигт өрсөлдөх эрхээ авчээ. Түүнчлэн анхны тэмцээнд “Mazaalai” аваргалж, “Blesse” баг аман хүзүүдсэн байна.