Монголын шатрын холбооны шинэ жилийн цэнгүүн болж, өнгөрч буй оны “хүнгүй талын хүнсгүй тулаанч”-дын шилдгүүдээ тодруулжээ.
Тухайлбал, 2018 оны шилдэг эрэгтэй тамирчнаар олон улсын мастер С.Билгүүн
-Шилдэг эмэгтэй – Их мастер Б.Мөнгөнтуул
-Шилдэг дасгалжуулагч – Хан-Алтай клубын дасгалжуулагч багш, Их мастер Д.Шаравдорж
-Шилдэг шүүгч – ДШХ-ны шүүгч Ч.Мөнхбат
-Шилдэг клуб – Хос мастер, Чингис
-Шилдэг дэмжигч байгууллага – Төрийн банк, Гурвантамир ХХК Архангай
-Шилдэг орон нутгийн салбар холбоо – Дархан, Орхон, Архангай
-Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эрэгтэй – ДШХ-ны Дэд мастер Л.Очирбат
-Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эмэгтэй – ДШХ-ны Дэд мастер эмэгтэй Д.Мөнхзул
-Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эрэгтэй – Спортын мастер Ү.Агьбилэг
-Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эмэгтэй – ДШХ-ны мастер Т.Мөнхзул нар шалгарлаа