Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид тэр дундаа бяцхан хүүхдүүд оюун ухаан, ой тогтоолтоороо дэлхийд гайхагдаж буй мэдээ ар араасаа хөвөрсөөр байгаа.
Тэгвэл үүний бас нэгэн тод жишээ Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам Хонконгод болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-нд амжилттай оролцоод ирлээ.
Олон улсын Их Мастер, өнгөрсөн оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академи, Ажнай корпорацын тамирчин тэрбээр энэ жилийн ДАШТ-д 10 төрлийн нийлбэр оноогоор Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний
“Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар Олон улсын Их мастер, Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номд бичигдэхээр боллоо.