Холимог тулааны “One championship” “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа Филиппиний тулаанч Эдвард Келлитэй хийлээ.
42 настай “Чингисийн цавчилт” мэргэжлийн дэвжээнд 13 ялж, таван удаа дийлдсэн. Түүний өрсөлдөгч, 15 тулалдахдаа 10 дийлж, тав ялагджээ.
~МУГТ Ж.Нарантунгалаг ялалт байгууллаа~
Филиппинд болсон тулаанд Ж.Нарантунгалаг өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор ялав. Холимог тулааны спортын мэргэжилтнүүд “Нарантунгалаг эргэн ирлээ” хэмээн онцолж байна.
Сонирхуулахад, Ж.Нарантунгалаг 2014 онд “One championship” холбооны дэлхийн аварга болсон ч дараа жил нь “Кобра” хочит М.Кафуровт дийлдэн, аваргын бүсээ алдсан юм.