Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын офицер бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулагджээ.
Биеийн тамир, техник спортын “Аврагч”хороонд болсон тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хороо, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 22 багийн 170 гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.