Хорват Улсын Загреб хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай дөрвөн бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 57кг-д ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр Колумб, Унгар, Австрийн бөхчүүдийг дараалан ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Карчаева Аидаг цэвэр, хагас шигшээд Хорватын Тихее Тополовецийг нэмэлт цагт торгуулиар ялсан юм.
Ингээд аваргын төлөө Японы Фүнокүва Харүкатай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль дээр буув.