Нүүр хуудас Спорт Пауэрлифтингийн ДАШТ-ээс “Стронг”-ын тамирчин Ж.Билгүүн хүрэл медаль хүртжээ.

Пауэрлифтингийн ДАШТ-ээс “Стронг”-ын тамирчин Ж.Билгүүн хүрэл медаль хүртжээ.

239
0

АНУ-ын Орландо мужид пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн 8-р сарын 29-нөөс 9-р сарын 3-нд болжээ. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хоёр тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээний өсвөр үеийнхний 120 кг-ын жинд Азийн аварга “Стронг” клубын тамирчин Ж.Билгүүн суултын төрөлд 250 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртжээ.

Манай тамирчин үүнээс гадна шахалтын төрөлд 145, таталтын төрөлд 230 кг-ыг өргөсөнөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.

Тус тэмцээний залуучуудын ангилалд хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт О.Орхонтуул медалиас атгаад алдсан аж. Тэрбээр хүрэл медаль авсан тамирчинтай адил хэмжээний амжилт үзүүлсэн ч пауэрлифтингийн спортын дүрэмд зааснаар биеийн хэмжүүрээр медаль хүртэж чадаагүй байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here