Нүүр хуудас Спорт Сүмо бөхийн “Хацү” башё энэ сарын 13-нд эхэлнэ

Сүмо бөхийн “Хацү” башё энэ сарын 13-нд эхэлнэ

197
0
sumo-boh-2019
Сүмо бөхийн "Хацү" башё энэ сарын 13-нд эхэлнэ

Хацү башё нэгдүгээр сарын 13-нд Токио хотод эхэлнэ. Уг башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нар барилдана.

Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын зэрэг өндөр цолтон бий.

Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чёошёома Г.Мөнхсайхан нарын зэрэг Монгол бөхчүүд барилдана.

Жюүрёод Дайшёохо Р.Шижижрбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд тодруулбал 24 Монгол бөх хүч үзэхээр болжээ.

2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-нд Токио хотод болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here