~Таеквондогийн өсвөрийн Дэлхийн аваргаар МОНГОЛ ХҮҮ тодорлоо~
Монгол хүү Дэлхийд эх орныхоо нэрийг мандууллаа. Тодруулбал Итали улсад болсон таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40 орны баг тамирчидтай манай улсын 17 тамирчид өрсөлдөж СХД-ийн 105-р сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Сумъяабазар тус тэмцээнээс хос алтан медалтай эх орондоо ирсэн юм.
Б.Сумъяабазарын хувьд 10-12 насны ангилалд дэлхийн аваргын алтан медаль мөн 14 насны ангилалд дахин өрсөлдөж хос медалийн эзэн боллоо.