Тайрон Вүүдлий: Даррэн Тилл эсвэл тулаан болохгүй…
UFC 228 хаяанд тулж ирээд байгаа энэ үед Англи залуу Даррэн Тилл (17 – 0) жиндээ орж чадахгүй асуудал гараад байгаа билээ.
Тэгвэл UFC-ийн зүгээс Тиллийн оронд Камару Усманыг (13 – 1) санал болгосон ч Вүүдлий зөвшөөрөхгүй гэнэ.
Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилвэл Усман UFC 228 промод орох хэрэгтэй байгаа ч Вүүдлий байр суурин дээрээ бат зогссон хэвээр байгаа юм.
Вүүдлий: Би Даррэн Тиллтэй хийх тулааны бэлтгэлд зориулж 50000 – 60000 доллар зарцуулсан. Хэрэв тулаан цуцлагдвал энэ мөнгө зүгээр л салхинд хийсэх болно.
Би Камару Усмантай тулаан хийж болно гэхдээ зөвхөн бүрэн бэлтгэл хангагдсан тохиолдолд болно.