“Талын Түмэн Адуу” өвлийн наадам Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн талд ирэх арваннэгдүгээр сарын 4, 5-нд болно.
Батноров сум нь аймагтаа хамгийн олон адуутай бөгөөд эрт үеэс “Адууны нутаг” гэж нэрлэгдэж ирсэн түүхтэй. Мөн Монголын Нууц Товчоонд “Наху баяны хүү, хүлэг Боорчийн нутаг” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Нутгийн домогт өгүүлснээр Хөхүүрийн тал нутагт Тэмүүжин анх Боорчи баатартай учирч андын холбоо үүсгэж байсан түүхтэй юм байна.
Түүнчлэн Батноров сум нь эрт дээр үеээсээ мөнгөн эмээл, хазаарын “Тожил хийц”, Монголын эзэнт гүрний Хубилай хааны үеэс ан гөрөөнд ашиглаж ирсэн цэвэр цусны Тайга нохойн голомт нутаг зэргээрээ онцгойрдог билээ.
“Талын Түмэн Адуу” өвлийн баярын хөтөлбөр: