2017 оны 7 сарын 29-30-нд Япон улсад болох “Үцүномия Мастерс” сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоос анх удаа 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар Гарьд” баг оролцохоор болж сагсан бөмбөгийн тамирчид Япон орныг зорьсон билээ. Тус тэмцээн нь ФИБА 3х3-ын албан ёсны дэлхийн аялан тоглолтуудын нэг гэгддэг тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 12 шилдэг баг оролцдог бөгөөд манай эрэгтэй баг анх удаагаа оролцох гэж байгаагаараа онцлог юм. Манай багийн хувьд тэмцээний “А” хэсэгт багтсан юм. “А” хэсэгт Словений нийслэл Люблян хотын баг болон талбайн эзэн Окаяма багууд багтсан байна. Словений багийн хувьд чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа хүчтэй баг бол Японы баг наймдугаар байранд эрэмбэтэй байгаа, легионер тоглогчидтой хүчтэй баг юм.
Манай сагсчид 447,000 оноотой 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Тэд маргааш 14:30 цагаас Люблян хотын багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 16:10-аас залгуулаад Японы Окаяма багтай тоглоно.