Их эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр чансаа өндөр 128 бөхийн барилдааныг энэ сарын 19-нд буюу Ням гарагт зохион байгуулна. Зохион байгуулалттай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас чансаа өндөр Улс аймгийн алдар цолтой 22 бөхөд урилга явуулжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас бөхчүүдэд явуулсан урилгад өнөө жил Их Монгол Улсын үндслэн байгуулагч Их эзэн хааны мэнэлсний түүхт 885 жилийн ой тохиож байгаа тул Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас уламжлал ёсоор Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдааныг өндөр чансаатай болон өмнөх жилүүдийн барилдаанд, их шөвөгт шалгарсан шилдэг бөхчүүдийг оролцуулан өргөн дэлгэр зохион байгуулахаар ажиллаж байна. Иймд таныг төрт ёс,ард түмнээ хүндэтгэх,Их эзэн хаанаа дээдлэх үүднээс тус барилдаанд оролцохыг тусгайлан урьж байна гэжээ.