Монголын уулын спортыг шинэ түвшинд гаргаж, өөрийн авьяас чадвар, тэсвэр хатуужлыг Дэлхийд гайхуулсан бүсгүй бол МУГТ Б.Гангаамаа юм. Тэрээр эл спортод хөдөлмөр зүтгэлээ зориулаад 28 жилийг ардаа үджээ.
Тэгвэл Б.Гангаамааг “Дэлхийн Монгол хүн”-ээр өргөмжилжээ.
Уулын спортын олон улсын мастер Б.Гангаамаа долоон улсын ноён оргилд авирсан Монголын цорын ганц уулчин. Өнгөрсөн гуравдугаар сард түүнд зориулсан маркийг хэвлэн худалдаанд гаргасан юм.
Дашрамд тэрээр Дэлхийн хамгийн догшин хар уул гэгдэх “К2” ууланд гарсан, анхны монгол хүн болсон юм.