Өөрийн амьдралын олон жилийг уулын спортод хоёргүй сэтгэлээр зориулсан тэрээр уулын спортын шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, “Мөсний алтан алх” шагналыг гардан авчээ.

“Монголын уулчдын үндэсний холбоо” арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг тамирчнаа тодрууллаа.

Уулын спортын шилдэг тамирчнаар шалгараад байгаа Б.Гангаамаа нь сүүлийн зургаан жилийн хугацаанд, дэлхийн бүх тивийн ноён оргилуудад хөл тавьсан анхны Монгол хүн болсон юм.