Нүүр хуудас Спорт Ференц Пушкашийн нэрэмжит сургуулийн сурагч Ганбаяр “Сузуки кап” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Ференц Пушкашийн нэрэмжит сургуулийн сурагч Ганбаяр “Сузуки кап” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

280
0

2016 онд Дэлхийн алдартай хөлбөмбөгчин, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Унгарын домогт тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит хөлбөмбөгийн академид Монгол Улсын хөлбөмбөгч Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нар суралцахаар Унгар улсыг зорьж байсан билээ. Эдгээр  дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэйгөөр 17 хүртэлх насны ангилалд “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж  баг нь хүрэл медалийн төлөө Будапешт Хонвед багтай тоглож үндсэн цаг нь 1-1 харьцаагаар тэнцэж цаг дуусч тоглолт торгуулийн цохилтоор шийдэгджээ. Гурав дахь торгуулийн цохилтыг Г.Ганбаяр гүйцэтгэж гоол оруулж, баг нь 7-6 харьцаагаар хожиж, европ тивээс анхны хүрэл медаль хүртсэн монгол тамирчин боллоо.   Тус тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” гэсэн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here