Нүүр хуудас Спорт Хакүхо аваргын онцолсон хүү сүмод хүч үзнэ

Хакүхо аваргын онцолсон хүү сүмод хүч үзнэ

116
0
tsubasa
Хакүхо аваргын онцолсон хүү сүмод хүч үзнэ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргалын онцолсон хүү мэргэжлийн сүмод эргэлт буцалтгүй оржээ.

Түүнийг Миягино дэвжээний бөх Хасэгава Цүбаса гэдэг бөгөөд энэ сарын 1-нд нэлээн хэдэн залуусыг сүмо бөхийн спортод тэнцэх эсэх тухай шалгалт авахад хоёр хүүхдийн хамт тэнцсэн байна.

Мөн онцолж хэлэхэд Япон аав, Монгол ээжтэй, 16 настай аж. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн нь улам сонирхол татна.

Дунд ангиа төгстлөө Монголд байж, сагсан бөмбөгөөр хичээллэж байхад нь буюу өнгөрсөн тавдугаар сард их аварга Хакүхогоос урилга ирснээр ийнхүү Миягино дэвжээнд элсэхээр шийдсэн байна.

Гэхдээ их аварга өөртэй нь уулзаагүй ч бага ангийнх нь сүмогийн секцийн багшийн үзүүлсэн зургийг нь хараад шийдвэрээ гаргажээ. Хасэгава Цүбаса өдгөө 97 кг жинтэй, 185 см өндөр гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here