Ёумо бөхийн тавдугаар сарын Нацу башё Японы Осака хотод болж дууслаа.Энэ башёд Ёкозүна Даваажаргал 38 дахь удаагаа түрүүллээ. Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга сүүлийн өдөр 1036 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн амжилтыг ахиулан түрүүлэв.
Хакүхо аварга Нацу башёгийн 14 дэх өдөр нутгийн бөх Озэки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдсан бөгөөд хоёр бөх 13 удаагаа таарч барилдахад аварга ес дэх удаагаа давснаар түрүүлэх болзлоо хангасан юм.
Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Ёкозүна Харүмафүжиг ёрикири мэхээр давж 15 дахь даваагаа авлаа. Түүний хувьд Нацү башед найм дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.