Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргал болон түүний эхнэр Саяако Вада нар хуримын ойгоо өчигдөр тэмдэглэжээ. Энэ тухай их аварга цахим хуудастаа “Өнөөдөр хуримын 11 жилийн ойн өдөр байлаа” хэмээн бичиж, эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан байна.
Хакүхо Японд сумо бөхөөр барилдаж эхлээд, дөнгөж жюүрё зиндаанд дэвшээд байх үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан гэдэг. “Ёкозүна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн” гэж Саяако нэгэн ярилцлагадаа дурджээ.