Шинэ оны босгон дээр нэгэн баяртай мэдээг бэлтгэлээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо С.Даваажаргалын амжилтыг Гиннесийн дээд амжилтад бүртгэсэн байна.
Тодрууулбал тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 35 удаа түрүүлээд байгаа юм. Мөн энэ оны нэг, гурав, долдугаар сарын башёд түрүүлсэн билээ.
Хакүхо макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн амжилтыг эзэмшдэг юм.