Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын харваанд 540 харваач оролцуулах шийдвэр гаргажээ.
Жижиг талбайд 1000 харваач харвах нь цаг алдаж, сунжирдаг, зохион байгуулалтад хүндрэлтэй байдаг болохоор энэ баяр наадмаар 540 харваач оролцуулах шийдвэр гарчээ.
Харваачдын тоог заасан тул Наадамд оролцох харваачдыг энэ сарын 22-24-нд Улаанбаатарт болох насанд хүрэгчдийн УАШТ-нд оносон оноогоор нь эрэмбэлэн шалгаруулах юм. Харин цол зэрэггүй залуу харваачдын хувьд Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс баяр наадамд оролцох эрхээ авна.