“Ирвэс” клубын тулаанч, спортын мастер Нэргүйн Отгонбаатар өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын тамирчин Брендон Делликү адритай тулалдаж, холимог тулааны гурав дахь ялалтаа авсан.
Тэрбээр ирэх сарын 10-нд холимог тулааны “Dragon House MMA”-ны 70 кг жингийн аваргын бүсийн төлөө Бразил улсын тамирчин Игорь Фонтезтэй АНУ-д тулалдана.
Тэрбээр энэ тулаанд ялалт байгуулбал Монгол Улсаас төрсөн холимог тулааны хоёр дахь дэлхийн аварга болно.
Монголоос энэ төрлийн спортын анхны дэлхийн аваргын бүсийг гавьяат тамирчин, холимог тулаанч Ж. Нарантунгалаг “One FC” холбооноос 2014 онд хүртсэн байдаг.