Батхүлэг” уралдаанд УАЗ-469 загварын автомашинтайгаа амжилттай оролцдог Монголын цөөн эмэгтэй жолоочийн нэг Г.Ариунтуяа БНХАУ-ын раллид түрүүлжээ.
Тэрбээр Өвөрмонголын авто клубийн урилгаар Хятадын Альша аймагт зохион байгуулсан “China rally” авто уралдааны кросс ангилалд оролцсон байна.
Г.Ариунтуяа УАЗ-469 автомашины Хятад хувилбар болох “Бээжин жийп” загвараар уралдсан бөгөөд Хятадын авто раллид оролцсон анхны эмэгтэй жолооч болсон юм.
Тэнгэр элсэд зохион байгуулсан уралдаанд Хятадын шилдэг эрэгтэй жолооч нар монгол бүсгүйн жолоодсон машины тоосонд дарагдан барианд орж ирэхийг гурван сая хүн үзсэн энэхүү уралдааныг Хятадын төв телевиз шууд дамжуулсан байна.
Г.Ариунтуяагийн хувьд хоёр дахь олон улсын тэмцээн нь энэ бөгөөд эх орондоо болсон Монголын бартаат замын автоспортын холбооноос зохион байгуулсан “Мөсөн зам” тэмцээнд алт, “Говь ралли”-гаас мөнгө, “Баха Монгол” уралдааны 2016, 2017 оны тэмцээнүүдэд “УАЗ-469” машинаар өрсөлдөн тусгай байр эзэлж, шилдэг тамирчин болж байв.
Г.Ариунтуяагийн аав нь Монголын автоспортын тамирчдын анхдагчдын нэг “Батхүлэг” уралдааныг санаачлагч бөгөөд тэрээр 12 настайдаа “УАЗ-469” автомашин анх хөлөглөсөн нь хожмоо эр хүн бүр хичээллэж зүрхлэхээргүй хэцүү спортын төрөлд орох эхлэл тавигджээ.