Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай тэмцэхээс гадна гүйлтийн спортоор хичээллэдэг эмэгтэй О.Саранчулуун Германд 4км зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар Берлиний Шоенефелд дvvргийн сонинд мэдээлжээ.Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаас санаачлан Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулууны 4 км гүйлтийг Берлин хотын ЭСЯ болон Вилли Белгерийн дэмжлэг ивээн тэтгэлгээр амжилттай зохион байгуулжээ Н.Солонго Монгол Германы хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулсан, О.Саранчулуун Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч юм.
О.Саранчулуун нь Варшаваас, Н. Солонго нь Мюнхенээс ирж, уг спортын арга хэмжээг зохиосон бөгөөд тэд Белгер зочид буудал байрлажээ. Энэ зочид буудал нь Монгол Улсын нийслэл дэх Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаатайгаас гадна монгол иргэдийн зочлох дуртай газрын нэг хэдийнэ болжээ.Тэд Хегжлийн бэрхшээлтэй, иргэд хүүхдүүдэд тусладаг хүмүүнлэг олон нийтийн ажил хийдэг ба энэ тэмцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэднийг урам зоригжуулах ажлынхаа талаар ярилцсан юм хэмээн тус сонинд бичсэн байна.