Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаан өчигдөр буюу 2019-03-17-ний өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан Э.Мөнхбаатар үлдэв.
Говьсүмбэр аймгийн харьяат, аймгийн арслан Э.Мөнхбаатар сүүлийн хоёр барилдаанд шөвгийн дөрөвт үлдлээ.
ДОЛООГИЙН ДАВАА:
Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/
Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/
НАЙМЫН ДАВАА:
Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/