Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 12-14-нд болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГД Г.Энхбаяр /Женко клуб/ Д.Алтанцэцэг /Боржин клуб/-аар удирдуулсан Монголын өсвөр, залуучуудын 33 тамирчин оролцлоо.
Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон 2018 оны залуучуудын азийн аварга СМ Ц.Энхчимэг эхний тойрогт Армен улсын тамирчин Нейлли Аветисаянийг,
дараагийн тойрогт Гүржийн Элисо Сасаури нарыг тус тус ялж, финалд ОХУ-н Режина Миндубаеваг цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга боллоо.