Өсвөрийн таэквондочид “Макао-2017” нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ. Найман орны 450 гаруй өсвөр, бага насны тамирчид өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлж оролцсон Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтантуяа, Э.Энх-Энэрэл, Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нарын тамирчид бүгдээрээ алтан медаль хүртжээ. Эдгээр тамирчид Дорноговь аймгийн н.Батбаатар, “Арслан” клубын н.Янжинлхам, “Ривэр” клубын н.Мягмарбаяр багш нарын удирдлага доор бэлтгэлээ базаадаг аж. “Эх орныхоо нэрийг Макаогийн тэнгэрт дуурсгасан бяцхан тамирчид, багш дасгалжуулагч нараар бахархаж байна” хэмээн тамирчдын эцэг, эхчүүд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.