Нүүр хуудас Спорт “Ховд Мон-Алтиус”баг аваргын туг, 20 сая төгрөгийн шагнал гардан авлаа.

“Ховд Мон-Алтиус”баг аваргын туг, 20 сая төгрөгийн шагнал гардан авлаа.

259
0

2017 оны 6 сарын 16-нд  МҮСБХ-ны Үндэсний супер лигийн тав дахь улирлын тоглолтын туг, мөнгөн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн үндэсний аваргаар “Ховд Мон-Алтиус” баг тодорсон бөгөөд тэдэнд албан ёсоор аваргын туг, 20 сая төгрөгийн шагнал гардуулан өгөв.

Аваргын туг авсан “Ховд Мон-Алтиус” багийн ахлагч Б.Дархантөгс хэлэхдээ “Аварга авсандаа баяртай байна. Лигийн эхний хагаст хүнд тоглолтууд олон хийсэн юм. Зарим тамирчид бэртэлтэй байлаа. Гэхдээ хүнд улирлын эцэст аварга болж чадсандаа баяртай байна” гэлээ.  “Альянс Тех  Харцага” баг Үндэсний супер лигийн дэд аварга болж ”15 сая төгрөгийн эзэн болсон бол  хүрэл медалийн эзэн “Архангай Алтан Дорнодын Дайчид” мөнгөн шагналаа гардан авав.

Энэ жил Үндэсний супер лигийн тоглолтод  БНАСАУ-ын тоглогчид ирж, АНУ-ын легионеруудтай хамтдаа тоглосон ихээхэн онцлогтой байлаа. БНАСАУ-ын шигшээ багийн тоглогч Сим Кум Бёл, Ким Чон Ил, Ким Чоль Мён, Чой Рю Ри нар шилдэг тоглолтоороо Супер лигийн энэ улирлыг чимсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here