Нүүр хуудас Спорт NBA: Шакил О’Нилийн хүү ЛэБроны хүүтэй нэг багт тоглохыг мөрөөддөг

NBA: Шакил О’Нилийн хүү ЛэБроны хүүтэй нэг багт тоглохыг мөрөөддөг

127
0
Lebron-james-son-bronny
NBA: Шакил О’Нилийн хүү ЛэБроны хүүтэй нэг багт тоглохыг мөрөөддөг
~Шакил О’Нилийн хүү ЛэБроны хүүтэй нэг багт тоглохыг мөрөөддөг~

Жирийн хүүхэд шиг хамгийн хайртай сагсан бөмбөгөө энгийнээр тоглож чадахгүй байна гэдэг хэцүү.

Сагсан бөмбөг гартаа барьсан цагаасаа эхлээд аавынхаа үлдээсэн өвийг залгамжилж чадах болов уу гэдэг нүдээр бусдад харагдаж, алхам тутамдаа бусдын анхаарлын төвд амьдрах хэрэг зарим хүүхдэд тулгардаг.

Ялангуяа аавынх нь үлдээсэн өв, туулсан зам мөр, үзүүлсэн амжилт нь том байх тусмаа дарамттай. Ийм нэгэн амьдралаар амьдарч байгаа хүүхэд бол ЛэБрон Жэймс Жуниор буюу Бронни.

Хэдийгээр өдгөө 13-хан настай ч гэсэн энэ бүхний дундуур бэдчиж явна. Ахлах сургуульд ороогүй байгаа ч хэд хэдэн коллежоос урилга авсан нь түүний амьдралд ямар их хүлээлт байгааг илтгэнэ. Энэ бүхэн мэдээж сайхан. Гэхдээ тэр хүлээлтэд хүрч чадах эсэх нь өөр асуудал. Ямартай ч Бронни яг одоо өөрийнхөө Блү Чипс багийн гол тоглогчдын нэг. Саяхан амьдралынхаа эхний тохолтыг хийсэн. Харин түүнтэй хамт тоглохыг хүсдэг тоглогчийн тухай ярихад арай болоогүй мэт боловч нэг залуу одооноос хүсч эхэлжээ.

Энэ бол Шакил О’Нилийн хүү Шарийф О’Нил. Дараа жил UCLA-ийн коллежид сурах Шарийфийн хувьд Броннитой хэзээ нэг өдөр хамт тоглох хүсэлтэй гэнэ. Тэдний аавууд 2010 онд Кливлэнд Кавалерс багт хамт тоглож байсан. Тиймээс боломжгүй зүйл бол биш юм. Хамгийн гол нь хоёулаа өсч дэвжиж, НБА-д өндөр түвшинд тоглох ёстой. Магадгүй ойрын 10 жилд бид тэднийг хамт тоглохыг харж болох л юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here