~Зүрх сэтгэлдээ шийдвэр гаргаж сур~
Хүн төгс биш. Хэн ч төгс биш.Тийм болохоор “төгс хайр” ч бас байхгүй. Харин төгсрүү тэмүүлсэн хайр байдаг. Энэ нь “уучилж, ухаарч бас ойлгож хайрлах” юм.
Таныг хуурч мэхлэн урван одсон ч, мөнгийг чинь аваад сураггүй алга болсон ч, тэвчихийн аргагүйгээр таныг гомдоосон ч байлаа гэсэн тэр хүнийг уучлаарай.
Түүний төлөө биш, өөрийнхөө төлөө түүнийг уучлаарай. Тэр хөөрхөн болохоор тэгж байгаа юм биш, тэр өршөөл хүртэх ёстой болохоор ч биш, “тэр ч гэсэн хүн юм чинь дээ” гэж түүнийг өрөвдсөндөө ч биш.
Харин тэгж байж л та жаргалтай амьдрах учраас. Таныг гомдоосон түүнийг мартаад өөрийнхөө замаар явах хэрэгтэй учраас, та ч гэсэн аз жаргалтай амьдрах эрхтэй учраас түүнийг уучил.
Уучилна гэдэг амар хэрэг биш. Үе үе гомдол төрөөд байгаа ч гэсэн, одоо хэр нь бодох тусам гомдолтой санагдаад байгаа ч гэсэн та өөрийгөө бодоорой.
Түүнийг уучилна гэж шийдвэр гаргаарай. Зүрх сэтгэл чинь тархины шийдвэрийг дагахгүй байсан ч гэсэн эхлээд шийдвэрээ гаргаарай. Бүхнийг уучилна, мартана гэж, бас түүнийг үзэн ядаж, сэтгэлээ шаналган байсан өөрийгөө уучилна гэж шийдвэрээ гарга.
Шийдвэр нэгэнт гарсан байхад таны хувьд бүх зүйл хөнгөрсөн байх болно. Хүн ухаанаараа, тогойдоо олон олон шийдвэрийг гаргадаг.
Гэвч тэр шийдвэр нь гүйцэлдэхгүй, үйлдэл болж хийгдэхгүй байгаа л бол тэр шийдвэр чинь зүрх сэтгэлд гараагүй байнаа гэсэн үг. Зүрх сэтгэлд гарсан шийдвэрээс хүн хэзээ ч буцдаггүй юм. Хийхэд, үйлдэхэд хялбар болж, танд тусалдаг.
Нулимс чинь дусалж сэтгэл чинь тайвширна.Зүрх чинь шархиран өвдөөд тайтгарна. Хорвоог мартталаа цурхиран уйлаад сэтгэл чинь онгойно. Энэ тайвшрал бол бурханы танд өгсөн бэлэг, энэрэл хайр юм.Энэ нь таныг бүхнийг шинээр эхлэхэд чинь тусалж байгаа нь тэр. Гомдож, үзэн ядаж буй хүн байгаа бол та яг одоо хайр энэрлээрээ, өөрийнхөө төлөө түүнийг уучлаарай.