Нүүр хуудас Танд тустай ИНТЕРЬЕР: Байгалийн сайхныг гэртээ

ИНТЕРЬЕР: Байгалийн сайхныг гэртээ

1722
0
ИНТЕРЬЕР: Байгалийн сайхныг гэртээ
ИНТЕРЬЕР: Байгалийн сайхныг гэртээ

ИНТЕРЬЕР: Байгалийн сайхныг гэртээ
Амралтын өдрүүдийг бид цэвэр тунгалаг агаартай, үзэсгэлэнт байгальд хайртай дотны хүмүүстэйгээ хотоос гарч амрахыг чухалчилдаг. Хэдий тийм ч цаг хугацаа хомс тул байгалийн эрч хүч, амар амгаланг бүрэн дүүрэн авч чаддаггүй. Харин хүмүүс ихэнх цаг хугацааг гэр орондоо өнгөрүүлдгийн хувьд энэ орчноо эко стилээр тохижуулахыг эрмэлздэг болсон. Интерьерийн эко хэв маяг нь их хотын оршин суугчидад амьдралын элдэв асуудлаас үүдэлтэй сэтгэл санааны хямрал, сөрөг хандлагаас хэсэг ч хугацаанд болов ангижирч, алжаалаа тайлах боломжыг олгож буй юм.

interior
Байгалийн сайхныг гэртээ
baigaliin saihaniig
Байгалийн сайхныг гэртээ

Бат бөх чанар болон насан туршийн хэрэглээгээ бодсон ч, эрүүл мэндээ сахин хамгаалахын хувьд ч цэвэр байгалийн гаралтай хийц, материалаар гэр орноо тохижуулах нь чухал болж таарч байна. Мэдээж ориг, чанартай юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Түүнийхээ хэрээр эдэлгээ, насжилт, цаашид хүний биед үзүүлэх эерэг нөлөөний хувьд хамгийн дээд зэргийн үзүүлэлтийг харуулдаг юм.

 

baigaliin saihaniig
Байгалийн сайхныг гэртээ

Өнөө цагт хүмүүс байгальдаа илүү ойртож, хүний биед хоргүй зүйлийг амьдрал ахуйдаа хэрэглэхийг чухалчилж байна. Таны гэрт цэвэр модоор хийгдсэн тухлаг сандал эсвэл буйдан этгээд загвартай тавиур гээд юу ч байж болно. Эдгээр нь гэрт өнгө үзэмж нэмж, тохилог орчин үүсгэхээс гадна сэтгэлийн таатай байдлыг танд мэдрүүлнэ. Цэвэр модон тавилга нь маш сайхан үнэртэй байдаг. Эко стилийг бүрдүүлэхэд байгалийн гаралтай цэвэр мод, байгалийн чулуу, шил, шавар хавтан зэрэг орох юм.

baigaliin saihaniig
Байгалийн сайхныг гэртээ
baigaliin saikhan
Байгалийн сайхныг гэртээ

Модоор шат, авдар, хана, ор, сандал, шүүгээ зэргийг хийж болох бол байгалийн чулуугаар ширээ, гал тогооны шүүгээний тавцан, ханын гадна болон дотор өнгөлгөө, шатны гишгүүр, бариул гэх мэтийг шийдэж болно. Мөн эко стилийн хамгийн чухал үзүүлэлт нь агаар чөлөөтэй нэвтэрч, солилцож байх чанар. Үүнийг “амьд” байгалийн “амьд” хүчин зүйлс л бүрдүүлж чадна. Байгалийн цэвэр мод, чулуу гэх мэт материалууд нь та болон танай гэр бүлд насны хэрэглээ, гоо зүйн таашаал, дахин давтагдашгүй өнгө төрхийг баталгаатай өгч чадах юм.

gertee
Байгалийн сайхныг гэртээ
gertee
Байгалийн сайхныг гэртээ

ГЭР БҮЛ, АМЬДРАН БУЙ ОРЧИН САЙХАН ЭНЕРГИТЭЙ, СЭТГЭЛ САНАА ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ЭКО ОРЧИНГ ТА ӨӨРИЙН ГЭРТЭЭ БҮРДҮҮЛЭЭРЭЙ. ХАРАХ, МЭДРЭХ, ХҮРТЭХҮЙН МЭДРЭМЖИД ҮНЭМЛЭХҮЙ ТААШААЛ ӨГЧ БАЙЖ Л БИД АМЬДРАЛЫН ТОХЬ ТУХ, БАЯР БАЯСГАЛАНГ МЭДЭРЧ ЧАДАХ ЮМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here