Нүүр хуудас Танд тустай Нарнаас хамгаалах тостой НАЙЗЛААРАЙ хүүхнүүдээ…

Нарнаас хамгаалах тостой НАЙЗЛААРАЙ хүүхнүүдээ…

259
0
narnaas-hamgaalah-tos
Нарнаас хамагаалах тостой НАЙЗЛААРАЙ хүүхнүүдээ...

Зуны улиралд хүссэн хүсээгүй наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах ч үе бий. Гэвч бидний хувьд нарны тосыг зөвхөн аялж зугаалахдаа хэрэглэх шаардлагатай гэж боддог нь хамгийн том “ташаа ойлголт”юм.

Манай орны хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай тул арьс арчилгааны өндөр ур чадвар биднээс шаарддаг. Гэхдээ өдөр тутмын арьс арчилгааны цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсан дээр үүссэн гэмтэлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?

Ямар агууламжтай нарны тос сонгох шаардлагатай вэ?

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг. UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг. UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээ суух, сэвх, толбо зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг байна. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.

SPF гэж юу вэ?

Нарнаас хамгаалах тосон дээр SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарны гэрэлд ямарч хамгаалалтгүй гарсан арьс 15 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосон дээрх SPF нь нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадварыг тодорхойлдог бөгөөд нарнаас хамгаалах хугацааг дараах байдлаар тодорхойлж болно.

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Өөрийн арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл холимог бол спиртэнд суурилсан тос хэрэглэхийг санал болгож байна.

Та нүүр болон бие хэсгээрээ амархан хөлөрдөг, спортоор хичээллэдэг, хүмүүст усанд тэсвэртэй цацдаг нарны тос хэрэглэх нь зүйтэй. Учир нь усанд тэсвэргүй нарны тос түрхээд хөлрөх, усанд шумбах гэх мэт үйлдэл хийвэл нарнаас хамгаалах үйлчилгээ 2 дахин багасна.

Өөрийн арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх хэрэгтэй

Хүүхдүүд нарнаас хамгаалах тос илүү их түрхэх шаардлагатай.

Зургаан сараас дээш насны бүх хүүхдүүд нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хүүхдийн арьс насанд хүрэгчдийн арьсыг бодвол нарны шууд тусгалд хурдан гэмтдэг тул SPF нь өндөр буюу SPF50-тай нарны тосыг сонгох шаардлагатай.

Харин зургаан сараас бага насны хүүхдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Бага насандаа наранд хэт түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий хийгээрэй.

Нарнаас хамгаалах тосыг түрхэхдээ анхаарах зүйлс

Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ бүрэн хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийнхээ бүх хэсэгтээ нэг бүрчлэн нарны тосоо түрхэх шаардлагатай.

Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосоо хангалтгүй түрхсэний улмаас иж бүрэн хамгаалалтаа авж чаддаггүй байна. Энэ нөхцөлд цацдаг нарны тос хамгийн үр дүнтэй.

Спрей нарнаас хамгаалах тос нь арьсны гадаргуун дээр цацарч буудаг тул ямарч байрлалаас цацахад таны биеийн хэсэгт жигд хүрч үйлчилнэ.

Үүлэрхэг өдөр болон өвлийн өдрүүдэд нарны тос түрхэхгүй байж болох уу?

Нарны UVA, UVB хорт туяаг агаарын температур болон үүл шүүж чаддаггүй учраас үүлэрхэг бороотой ямар ч өдрүүдэд та адилхан нарны хэт ягаан туяанд өртөж байдаг тул 365 хоног өөрт тохирсон нарнаас хамгаалах тосыг хэрэглэх хэрэгтэй.

Нарны хэт ягаан туяанаас нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэхээс анхнаас нь хамгаалах нь илүү үр дүнтэй. Амжилт хүсье бүсгүй минь…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here