Нүүр хуудас Танд тустай ХАЙР БОЛ ОЙЛГОЛЦОЛ

ХАЙР БОЛ ОЙЛГОЛЦОЛ

751
0

Харахгүй өнгөрч чадахгүй харчуулын нүдэн дундуур туучиж

Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг хань минь болооч гэж гуйж

Хайрын зовлонгоор зөндөө гоёсон

Үйрэн үйрэн эмтэрч үнэний чулууг дэрлэхдээ

Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсан аа

Үхэлд хүртэл гайхуулж чамаараа би гоёно

Чамаараа би зөндөө гоёсон                                                      /Б.Лхагвасүрэн шүлгийн  хэсгээс/

Эрчүүд найз бүсгүйдээ хичнээн хайртай байсан ч барагтай л болБи чамд хайртайгэж хэлдэггүй тиймээс ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийн хайр халамжинд сэтгэл дундуур явдаг. Ингэлээ гээд бүсгүй та сэтгэлээр унадаг бол сул талаа харуулж буйн шинж юм. Харин түүнийхээ оронд эрчүүдийг хэрхэн яаж  байлдан дагуулах тухай бодох хэрэгтэй. Эрчүүд бол хэзээ ч засрашгүй хувиа хичээсэн улс. Тиймдээ лБи чамд хайртайгэж хэлэхгүй байхыг хичээдэг нь гэм биш зан. Гэхдээ эрчүүдээрБи чамд хайртайгэж мянган удаа хэлүүлсэн ч чадах тийм онцгой увидас бүсгүй танд бий гэдгийг битгий мартаарай. Бүхий л амьдралынхаа туршид бие биесээ хайрлаххайрын үнэ цэн”-ийг хамтдаа бүтээцгээе.

1.Бүсгүй та найз залуугынхаа ааш занг ойлгож,тохируулан харьцаж сурах хэрэгтэй. Эхлээд түүнийхээ зарим нэг онцлогийг сана, түүний дараа ямар зан байдлаар харьцах нь тодорхой болох болно.

2.Хэрэв найз хархүү тань таныг хайр халамж, халуун дулаан энхрийлэлээр дутааж, “Би чамд хайртай”гэдэг үгийг хэлэхгүй байж болох юм. Түүнийг шахаж шаардах хэрэггүй. Энэ нь зөрүүд занг улам хөдөлгөх болно. Магадгүй танаас хөндийрөх шалтаг ч болж мэднэ.

3.Хэрэв эр хүнийг энхрийлж, илж таалвал тэр бас намайг энхрийлэн хайрлаж магадгүй гэж найдах хэрэггүй. Наалинхай, янаг байдал нь хайр сэтгэлтэйгээ харуулж буй хэрэг гэж та боддог бол ташаа ойлголт юм. Эрчүүд энэ байдлыг  бүсгүй таны сул тал, аальгүй саваагүй зан, хуурамч дүр төрх мэтээр хүлээж авна.

5.Хэрвээ та түүнтэй яг адил бүх юманд хошуучилдаг бол түүний энхрий дотно занг үгүйсгэж байна гэсэн үг. Эр хүн өөрийгөө ивээн тэтгэгч, хамгаалагч гэдгийг мэдэрч байх нь чухал. Энэ нь  ямар нэг хүмүүжлийн арга барилаас илүү нөлөөлдөг.

6.Хатуу эхийн гарт өсөж хүмүүжсэн эрчүүд хүчтэй, бусдаас хамаардаггүй дураараа аашилдаг эмэгтэйчүүдээс дөлж, сул дорой, ичимхий, жавхаалаг бус, арчаагүй эмэгтэйчүүдэд улам их татагддаг.Хэрэв бүсгүй та эрчүүдийг хэдий чинээ ойлгож чадаж байна төдий чинээ түүний арга эвийг нь олж өөрийнхөө араас дагуулах болно шүү.

Амьдрал гэдэг үнэхээр гайхамшигтай. Энэ амьдрал ийм гайхалтай байгаагүй байсан бол хүмүүс юу гэж амьдрахын төлөө ингэж үхэн хатан тэмцэх билээ дээ. Өнөөдөр амьдарч байгаа бүх хүмүүс бол тэмцэгчид.Тэд эх орон ард түмнийхээ төлөө,үгүй ядаж л өөрийнхөө төлөө сайхан хайрын төлөө бүхнээ зориулдаг. Сайхан хайрыг цогцлоох нь хөнгөн хийсвэр хандах зүйл биш шүү. Амьдралын баяр баясгалан аз жаргалтай бүхнийг хайр хэмээх чимээгүй сэдэл өдөөж өгдөг. Тиймээс эрхэм уншигч та хайр дурлалын үнэ, цэнэ, эрхэм чанаруудаа гээхгүй байхын тулдхайртайгэх үгийг түүндээ харамгүй хэлж байгаарай. Танд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here