Нүүр хуудас Танд тустай Хуримын бэлэг хэрхэн СОНГОХ оо мэдэхгүй байна уу…

Хуримын бэлэг хэрхэн СОНГОХ оо мэдэхгүй байна уу…

1671
0
hurimiin-beleg-songoh
Хуримын бэлэг хэрхэн СОНГОХ оо мэдэхгүй байна уу...

Одоо үед хурим найрын бэлэг гэхээр хүмүүс амар аргыг сонгож бэлэн мөнгө өгөх нь олонтаа болжээ.

Мөнгө өгөх нь зөв бэлгүүдийн нэг ч,бэлэг худалдаж авч өгөх нь жаргалтай хосуудад баяр нэмэхийн тулд цаг зав, хичээл зүтгэл гаргасныг илтгэнэ.

Ийм учраас хуримын бэлэг сонгох нь зочид гийчдийн том толгой өвтгөсөн асуудал юм. Яаж зөв бэлэг сонгох вэ?

Хүслийн жагсаалт байгаа эсэхийг харах

Хэрэв хосууд хүслийн жагсаалтад бүртгүүлсэн бол бүртгүүлсэн дэлгүүрт нь очоод хосууд өөрсдөө сонгосон бэлгийг авах нь хамгийн аюулгүй сонголт юм.

Хосуудыг таних

Хэрэв хосууд хүслийн жагсаалтад бүртгүүлээгүй бол тэднийг юу хийх ба юунд дуртайг мэдэх чухал. Үүнд бэлгийг авахдаа хоёулангын хоббид суурилсан байх шаардлагатай. Хэрэв та дотнын найз нь бол мэдээж танд амархан. Хосуудтай тийм ч танил биш байх нөхцөлд ойр дотны хүмүүсээс нь асуух нь зохилтой.

Зардал хуваах

Зарим тохиолдолд төгс хуримын бэлэг нь таны бэлгэнд зарцуулах мөнгөний төсвийг хол давсан байдаг. Хүслийн жагсаалтад орсон үнэтэй бэлгийг өөр зочидтой нийлж авах нь танд ч төдийгүй хосуудад ч ашигтай.

Бэлэн мөнгө өгөх

Шинээр гэр бүл болох гэж буй хүмүүст мэдээж мөнгө илүүдэхгүй. Хэрэв бэлэг сонгож чадахгүй бол мөнгө конвертенд хийгээд өгөх нь тохиромжтой

Хэрэв хосуудыг сайн танихгүй байвал

Сайн таньж мэдэхгүй тохиолдолд хүслийн жагсаалтыг харах нь хамгийн зөв арга. Хэрэв бүртгүүлээгүй болон ойр дотнын хүнээс асуух боломжгүй байвал ерөнхий хуримын бэлгийн жагсаалтаас авч өгөх нь зүйтэй. Жишээ нь зургийн жааз, ваар, аяга тавагны ком эсвэл сагс дүүрэн жимс нь ч жаргалтай хосуудад баяр нэмэх болно.

Худалдана авсан баримтаа бэлэгтэй хамт өгөх

Хүслийн жагсаалтгүй бол таны авсан бэлэг ямар нэгэн байдлаар давтагдах эсвэл хосуудын сэтгэлд нийцэхгүй байх магадлалтай. Үүнд хэрэв худалдан авсан баримттай бол хосууд бэлгийг хэрэгцээтэй бэлгээрээ солих юм уу буцаах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here