Нүүр хуудас Танд тустай Цаг агаарын +13 хэмд, аз жаргалын даавар өсдөг

Цаг агаарын +13 хэмд, аз жаргалын даавар өсдөг

304
0
aj-jargaliin-tuhai
Цаг агаарын +13 хэмд, аз жаргалын даавар өсдөг

       Юуны түрүүнд “аз жаргал” гэж чухам юм вэ? Аз жаргалыг бид өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Үнэндээ яг аз жаргал гэж энийг л хэлнэ гэсэн зүйл одоог хэр нь байдаггүй юм байна.

Зарим нь сэтгэл ханамж, тайван байдлыг, зарим нь эд баялаг, зарим хүний хувьд алдар нэрд хүрэх нь аз жаргал авчирна хэмээн олон нийт үздэг байна.

Харин шинжлэх ухаанаар “аз жаргал”-ыг ингэж тодорхойлжээ:

  • Гадаа цаг агаарын хэм +13,9 градус байхад хүний аз жаргалын түвшин хамгийн өндөр байдаг. Сайхан цаг агаартай үед 20 минут гадаа байх нь сэтгэл санааг өөдрөг болгож, аз жаргалын дааврыг илүү ялгаруулж, бодох сэтгэх хүрээг нэмэгдүүлэн, ой тогтоомжийг сайжруулдаг байна.
  • Хүний тархинд байдаг Хиппокампус хэмээх хэсэг нь аз жаргал болон эерэг дурсамжийг хариуцдаг.
  • Хамгийн аз жаргалтай хүмүүсийн ажил мэргэжлүүд санваартан, жүжигчин, архитектор, гал сөнөөгч гэжээ.
  • Бие эрүүл хүмүүс дундаж хүнээс 20 хувиар илүү аз жаргалтай байдаг.
  • Нойр нь ханасан хүн илүү их аз жаргалтай байдаг. Судалгаагаар нойр дутуу оюутнууд муу үгсийн 81 хувийг, эерэг үгсийн 31 хувийг эргэн санаж байжээ.
  • Хүүхдийн аз жаргалын хамгийн гол эх сурвалж нь гэр бүл, найз нөхөдтэйгөө ойр байх орчин байдаг юм байна
  • Үндэстэн бүрийн аз жаргалын эх үүсвэр нь бөөнөөрөө баяр ёслол тэмдэглэх болон эв нэгдлийн мэдрэмж 2 болохыг тогтоожээ гэнэ.
  • Долоо хоногт 2 цаг, жилд 100 цагийг бусдад туслахад зарцуулах нь Аз жаргалын нэг хүчин зүйл гэнэ.
  • Уорвикийн их сургуулийн хийсэн судалгаагаар аз жаргал хүмүүсийг 12%-иар илүү бүтээмжтэй болгодог байна.
  • Олон янзын судалгаагаар мөнгө нь биднийг аз жаргалтай болгодоггүй болох нь харагдсан гэнээ. Яг үнэндээ мөнгө аз жаргал авчирдаг боловч тэр нь удаан бас тогтвортой биш байдаг. Ядуу хүмүүсийн аз жаргал нь орлогын түвшин өсөх хэрээр нэмэгддэг. Гэвч орон байр, хоол хүнс гэх мэт үндсэн хэрэгцээ хангагдсан байхад орлогын өсөлт нь хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй байна.
  • Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг удаан судалсны эцэст нэгэн дүгнэлтэд хүржээ. Тэр нь юу вэ гэхээр хүний тархи ямар ч мэдээлэл мэдрэмжид хууртдаггүй гэнэ. Уурлавал уурлах мэдрэмжийг шууд авч, өлсвөл өлссөн мэдрэмжийг шууд аван ходоодны ажиллагааг ажлуулаад эхэлдэг юм байна. Гэтэл олон жил судалсны эцэст энэ тархи маань ганц л зүйлд хууртаж байдгийг тогтоожээ.
  • Хүн инээмсэглэхэд л тархи түүнийг аз жаргалтай байна гэж ойлгон аз жаргалын дааврыг ялгаруулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл уурлаж бухимдаж, бүр уйлсан үедээ ч уруулаа үл ялиг өргөж инээмсэглэх төрхийг гаргахад тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг.

Энгийн зүйлээс аз жаргалын өгөгдлийг мэдэрч, баяр жаргалаар дүүрэн амьдарцгаая!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here