Нүүр хуудас Улс төр Автомашины импортын татварын хэрэгжилтийг хойшлуулах хүсэлт гаргалаа

Автомашины импортын татварын хэрэгжилтийг хойшлуулах хүсэлт гаргалаа

382
0

Ирэх долоо хоногоос буюу тавдугаар сарын нэгнээс Автомашины Онцгой албан татварийн хууль хэрэгжиж эхлэх юм. Тус хуульд өмнө нь татваргүй байсан хайбрид буюу хосолсон хөдөлгүүртэй машин, газар хөдөлгүүртэй машинд импортын татвар ногдуулснаар энэ төрлийн автомашины борлуулах үнэ өсөх хандлагатай байгаа.

Харин үүнийг АН-ын бүлэг иргэдэд дарамт болно хэмээн үзэж, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ч байр сууриа илэрхийлэн, төслийн эл хэсгийг эргүүлэн татахыг хүссэн боловч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй билээ.

Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус хуулийн хэрэгжилтийн хугацааг аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here